УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2.2 тоннд хүрчээ
Монголбанк оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийм өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах буюу одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой юм.
Аж ахуйн нэгжүүдийн тушаах алт нэмэгдэж байгаатай холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 1 тонн гаруй алтыг өнгөрсөн долоо хоногт цэвэршүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр валютын нөөц 41 сая ам.доллараар энэ долоо хоногт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Цаашид Монголбанк худалдан авсан алтаа цэвэршүүлэх тухай бүрт нөөц энэ хэмжээгээр өсөх юм.
Сануулахад Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан байна.

0 Сэтгэгдэл