УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Санк-Петербургт олон хүний амь аварсан машинчийг Александр К гэдэг

ОХУ-ын Санкт-Петербургийн метронд галт тэрэг хоёр өртөөний дундах хонгилд явж байх үед амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 11 хүн амь алдаж, 45 хүн хүнд хөнгөн шархадсан аймшигт явдал гарсан.
Харин галт тэрэгний машинч нь галт тэргээ хонгилд зогсоолгүй өртөөнд хүргэсэн нь шархдаж бэртсэн олон хүний амийг аварсан явдал гэж оросын хэвлэлүүд бичиж байна.
Москвагийн хотын думын гишүүн, Холбооны аюулгүй байдлын албаны зөвлөх гишүүн, “Альфа” тусгай салааны орлогч асан Сергей Гончаров “60 минут” телевизэд өгсөн ярилцлагадаа галт тэрэгний машинч үнэхээр олон хүний амийг аварсан гэжээ.
“Машинч үнэхээр олон хүний амийг аварсан. Дэлбэрэлт болж Москвад л хүмүүс бүр сандралд ороод байхад яг газар дээр нь дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн хувьд ямар байхав. Хүмүүс сандралдаж шокт ороод байхад галт тэрэг өртөөний дундах харанхуй хонгилд зогссон бол яахав. Хол газар явган явна, эмнэлгийн тусламж очих гэж цаг алдана. Тэгэхээр машинч үнэхээр зөв ажиллаж олон хүний амийг аварсан” гэж Гончаров тэмдэглэжээ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Александр К гэгч нь Санкт-Петербургийн метроны галт тэрэгний жолоочоор 15 жил ажиллаж байгаа хүн юм байна.

0 Сэтгэгдэл