Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сурагчдын дотуур байрыг номын сантай болгох аян амжилтай өрнөж байна

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Тэлмэн түүчээ” клубийн хамт олон орон нутгийн сурагчдын дотуур байрыг номын сантай болгох зорилтод аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү аяны зорилго нь эх орны ирээдүй болсон сурагчдыг номонд дуртай болгох, чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөх орчин нөхцлийг бүрдүүлж өгөхөд чиглэжээ. Тэдний анхны томоохон ажил нь Завхан аймгийн Тэлмэн сумын сурагчдын дотуур байранд 300 гаруй номын фондтой номын санг амжилттай байгуулсан байна. Цаашдаа номын тоог нэмэх сурагчдын дунд ном унших сонирхлыг төрүүлэх уралдаан тэмцээнийг зохион байгуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэд дараагийн аймгаараа Архангай аймгийг сонгосон байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сурагчдын дотуур байранд номын сангаа байгуулах ажлыг амжилттай өрнүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 400 гаруй ном цуглараад байгаа юм байна. Тус номын санг 4-р сарын 8-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл