Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
119.8 мянган айлд өрхийн амьжиргааны судалгаа хийжээ

Монгол Улсын Засгийн газар Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа авч эхлээд  дөрөв дэх өдөртөө үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгаанд өнөөдрийн байдлаар нийт өрхийн 21 хувь буюу 119.8 мянга орчим айлыг хамруулаад байна.

Тусгайлан томилсон судлаач ажилтнууд мэдээлэл цуглуулахын хамт эхэлж авсан мэдээллийг шивэх ажлыг  эхлүүлж одоо 4817 өрхийн мэдээллийг шивсэн байгаа юм байна.

Нийтлэг гарч буй алдаа нь иргэний регистрийн дугаарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байгаа гэнэ.

Өрхийн амьжиргааны энэ судалгааг Засгийн газар 4,5 тэрбум төгрөгийн зардал гарган хийж байгаа юм.

Гэвч судалгаа өгсөн айл өрхүүдээс зөвхөн телевизор, хөргөгч, цахилгаан зуух, угаалгын машинтай эсэх гэх мэт асуулт асуухаас биш өрхийн орлого, зээлтэй эсэх, оюутан хүүхэд хэд, тэдний төлбөрт жилд хэдий төгрөг зарцуулдаг зэрэг  амьжиргааны түвшинтэй холбоотой асуултууд асуухгүй байна гэсэн гомдол гарсаар байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан