Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Д.Дорлигжав АН-аас Ерөнхийлөгчид дэвших бололтой

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төр хэдийнэ эхэлчихээд буй.

Хуулийн дагуу парламентад суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН дангаараа, эсвэл хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй юм. Тухайлбал, улс төрийн ууган хүчин гэгддэг МАН л гэхэд Бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Тус намаас энэ сунгаанд М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг мэдээлэл бий.

Зөвхөн Ө.Энхтүвшингийн тухайд гэхэд тэрбээр хоёр “туулай” хөөгөөд эхэлсэн гэх мэдээлэл бий бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чадахгүй бол УИХ-ын дарга болох санаатай гэх.

Тэгвэл Ардчилсан нам дахин нэг дотоод сунгаа явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг дэвшинэ гэдгээ эрт зарласан. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь нэгэнтээ ойлгомжтой болсон бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Р.Амаржаргал нар ч мөн өрсөлдөнө гэдгээ бараг л зарлачихсан.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах намынхаа дотоод сунгаанд оролцохоор бэлтгэл ажлаа эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр тэрбээр 2000 онд Ардчилсан намын анхны даргаар ажиллаж байхдаа 2004 оны сонгуулиар гудамжинд лааз өшиглөж явсан намаа МАХН-тай тэнцүү суудалтай болгож байсан.

Энэ удаад эрх мэдлийн гадна үлдсэн намаа ялалтад хүргэж чадна гэсэн итгэлтэй байгаа бололтой. Ийнхүү одоогоор ил тод болж байгаа нэрсийг харахад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулах Ардчилсан намын дотоод сунгаанаас хэнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгохыг нийт гишүүд нь шийдэх юм.

Эх сурвалж: http://www.zaluu.com
0 Сэтгэгдэл
tarvagiin ***** doloogch. arhidaj baigaad yhsen hyyhdiinhee hyyriig avchrah zardlaa ooroo bish ulsaar tolyylsen gej sonsson. ene hulgaich sain husaj hulgailsan. 27 jiliin tursh
Хамгийн их уншсан