Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Улаанбаатар хотын зам талбайг угааж эхэллээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг энэ шөнөөс эхлүүлж байна.

Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж.

 Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийн гудамж, талбайг зориулалтын машинаар цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, явган хүний гарц, замын тэмдэг тэмдэглэгээ өнгө орох тоосжилт багасах зэрэг ач холбогдолтой. 15 чиглэлийн 340 км замыг 40 орчим ажилтан өдөр бүр цэвэрлэнэ. Ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоно” гэв.

 Улаанбаатар хотын төв замууд болон Д.Сүхбаатарын талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан