“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн тамирчныг 4 жил тэмцээнд оролцуулахгүй

Өнөөдөр Спортын төв ордонд “Допинг ба өнөөгийн байдал”, “Допингийн эм зүйн ангиллын хориглосон жагсаалт” сэдвээр багш, тамирчдад зориулсан сургалт болов.
БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба/САУЭША/-наас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт цуврал сургалт зохион байгуулж байгаа юм. Эхний сургалт “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр болсон бол хоёр дахь сургалт дээр дурдсан сэдвийн хүрээнд болж байна.
Сургалтыг САУЭША-ны дарга Ч.Насанбат удирдсан юм. Тэрбээр, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг танилцууллаа. Дэлхийн допингийн эсрэг агентлаг допингийн эсрэг үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, хориотой эм зүйн ангиллын төрлүүдээ нэмэгдүүлж, допинг хэрэглэсэн тамирчны хүлээх хариуцлагыг чангатгасан талаар мэдээлэл өгөв.
Тухайлбал, өмнө нь тухайн тамирчнаас допингийн хориглосон бодис илэрвэл хэрэглэсэн эмийн шинж чанараас шалтгаалж тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь гурван сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг байсан. Харин энэ жилээс хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн тамирчныг хамгийн багадаа дөрвөн жилээр тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах, давтан хэрэглэвэл бүх насаар нь хасахаар шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл