Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй  “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажлын явцтай танилцлаа.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” гүүрний шавыг дөрөвдүгээр сарын эхээр тавих юм. Тус ажлын хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод,  бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийж эхлээд байгаа ажээ.

Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ,  байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйлажиллагаа явуулж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж,  иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлагыг  тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан