Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
“Тhe Mongolz” логог нь ашигласан компанийг шүүхэд өгнө гэв
Монголын кибер спортын мэргэжлийн баг болох “Тhe Mongolz”-ын залуусыг хүүхэд залуучууд андахгүй. Томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орноо сурталчлаад байгаа тэд өнөөдөр пэйж хуудсаараа дамжуулан “Монгол зуун зорилт” ХХК-ийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. Учир нь, оюуны өмчөөр баталгаажсан, олон улсад танигдсан логог нь дээрх компани ашиглах болсон байна

Тиймээс энэхүү увайгүй үйлдлээ зогсоохгүй бол шүүхэд хандана гэжээ.
Энэ талаар “Монгол зуун зорилт” ХХК-ийн холбогдох хүнээс тодруулахад “Бид чинь нэг багийн хүмүүс. Сайн мэдэхгүй залуус л ташаа ойлгоод байгаа байх. Шүүхэд хандахаар болсныг нь өөрөөс тань л сонсч байна.

Би өөрөө тэдэнтэй холбогдоод учрыг нь олчихоё. Бидний хувьд чиглэл нь арай өөр л даа. Манай хэд тоглодог. Харин манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэв.

0 Сэтгэгдэл