Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх замыг нээлээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх  улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм. Авто тээврийн үйлчилгээний төвийн П.Дэлгэрнаран Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь, иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг гэлээ.


Тус чиглэлд Монгол Улсын Тал нутгийн Хэрлэн ХХК, Монгол аялал жуулчлал ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж. Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна. Дашрамд, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан