Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Mongolian Interpreters: Олон жил нуун дарагдуулсан асуудал нь ил боллоо
-Эсэргүүцлээ илэрхийлэхийг хүссэн хүүхдүүдийг ангид нь түгжжээ-

29 дүгээр сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт хийж байна. Тэдний энэхүү эсэргүүцэл 12 цаг хүртэл үргэлжилнэ. Сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ удаа дараа сургуулийнхаа захиргаанд тавьж байсан ч нааштай хариу авч байгаагүй аж. Хүсэлтийг нь олонтаа дарагдуулсан тул энэ удаа өөрсдөө шийдэж хичээлээ хаяхаар болсон нь энэ.

Гэвч цөөн сурагч хичээл хаяж эсэргүүцлээ зарлаад байгаа юм. Энэ нь багш нар нь бусад сурагчдыг анги танхимдаа түгжиж хүүхдүүдийнхээ эрхийг зөрчсөнтэй холбоотой гэж зарим хүн тайлбарлаж байна. Болж буй үйл явдлын талаар хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй юм. Тухайлбал, “Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, Боловсон хүчин нь сайн бэлтгэгдсэн байх ёстой, Удирдлагууд нь асуудлаа нууж хаах биш ил болгож боловсон хүчнээ системтэйгээр бэлддэг болоход анхаарал хандуулах хэрэгтэй. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүүхдүүдийг удирдлагууд нь хавчих вий гэж эмээж байна” хэмээн бодол, санаагаа хуваалцаж байна.

Тэгвэл болж буй үйл явдлын талаар Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-аас дараахь мэдээллийг тавьжээ. “Өнөө өглөө 29-ийн захирал Батсайхан, Менежер Бурмаа нар над руу ярьж энэ хүүхдүүдийн дохионы хэлээр ярьж байгааг орчуулах ёсгүй. Асран хамгаалагч нараас нь зөвшөөрөл авах ёстой гэнэ. Тэдний бодлоор бид Хүүхдийн санал дуу хоолойг сонсолгүй дарагдуулаад өнгөрүүлэх байж дээ. 29 дүгээр сургуулийн хүүхдүүд нь өөрсдөө энэ санаачилгыг гаргаад албан ёсны хэлмэрчдээс хэлмэрчилж өгөхийг хүссэний дагуу л бид хэлмэрчилсэн. Бид ёс зүй дүрмийнхээ дагуу дагуу ажилладаг, хэн хаана юу ярьсныг бид цааш дамжуулах эрхгүй. Тухайн хүн өөрөө хэлсэн зүйлсээ тараах эрхтэй.

Сургуулийн удирдлагуудын ярьж байгаагаас үзэхэд Сонсголтой хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог бол сонсголгүй хүүхэд заавал асран хамгаалагч нараасаа зөвшөөрөл авч байж ярих ёстой юм байх даа. Бурмаа менежер өөрөө дохионы хэлээр хүүхдүүдтэйгээ харилцаад тэдний санал бодлыг сонсмоор юм. Өчнөөн олон жил та нарын нууж дарагдуулж байсан асуудал чинь одоо нийгэмд ил боллоо. Сонсголгүй хүний эх хэл дохионы хэлээр боловсрол олгох цаг нь болсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Сонсголгүй хүүхдийн эх хэлээрээ сурах эрхийг хүндэлж дохионы хэл сураарай 29 дүгээр сургуулийн багш нараа” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан