Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Улаанбаатар-Марафон 2017” тавдугаар сарын 20-нд болох нь

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг дөнгөж сая хуралдаж тавдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тов тогтжээ.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой тэмцээний бүртгэл эхэлсэн бөгөөд 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын гүйгч бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдах юм байна. 42 км 195 м-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай байгаа учир оролцогчдыг тавдугаар сарын 18-ныг хүртэл бүртгэж бүртгэлийг хаахаар болсон байна.

Энэ зайд уралдах дотоодын гүйгчид 20000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгох аж. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан