Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Гурван жолоочийн ходоодны угаадаснаас метилийн спирт илэрчээ

Үл мэдэгдэх шингэн уусны улмаас хордсон гурван өвчтөн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасгаас Гэмтэл хордлогын тасагт шилжсэн талаарх мэдээллийг бид өмнө нь өгсөн. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа учир өөрсдийн хүсэлтээр Улаанбаатар хотод ирж үргэлжлүүлэн эмчлүүлэх санал тавьсан байна. Тиймээс тэднийг өнөөдөр Улаанбаатар хотын ХЯТТ-д шилжүүлжээ. Одоогоор тэдний хоёрынх нь биеийн байдал хэвийн, шинжилгээнд нь өөрчлөлт гараагүй учир өнөөдөр эмнэлгээс гаргахаар болсон байна. Харин Өвчтөн “Т”-гийн биохимийн шинжилгээнд вирүсийн шалтгаант элэгний идэвхт үрэвсэл явагдаж байгаа учраас СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэхээр болсон аж. Чухам юунаас болж хордсоныг шалгаж байгаа ч эхний байдлаар өвчтний ходоодны угаадаснаас метилийн спирт илэрсэн болохыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл