Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Хордсон жолооч нар Гэмтэл хордлогын тасаг руу шилжжээ

"Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлт хийдэг компанийн зургаан жолооч үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үлдсэн гурав нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж гемодиализ, хор тайлах, зүрх судас дэмжих эмчилгээ хийлгэжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр бол гурван өвчтний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас Гэмтэл хордлогын тасагт шилжсэн бөгөөд эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж. Тэдний эмчилгээнд зориулж дөрвөн сая төгрөгийг аймгийн Онцгой байдлын газраас шийдвэрлэж өгсөн байна. Мөн тус аймагт үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж байгаа гэнэ. Жолооч нарын уусан гэх шингэнийг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар шингэн болохыг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эдгээр байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан