Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг яллагдагч болоод хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн тухайд баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн болоод таньж олуулах ажиллагааны, мэдүүлгийг газар дээр нь шалгасан эсэх тэмдэглэл, хохирогч нарт учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлттэй тохирсон.
 Мөн яллагдагч нарыг хэргийн газарт байсныг гэрчүүд таньж, мэдүүлсэн, энэ нь гүйцэтгэх ажиллагааны материалаар ч нотлогдсон гэж Давж заалдах шатны шүүхээс үзсэнийг шүүгч С.Соёмбо-Эрдэнэ уншиж танилцуулсан байна.
 Мөрдөн байцаалтын явцад зохих бүх зүйлийг бүрэн шалгасан гэж үзсэн учраас яллагдагчид тэдний өмгөөлөгч, хохирогчийн хуулийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан