УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их Британи 2019 оны гуравдугаар сард Европын холбоог орхино

Их Британи улс Европын холбооноос 2019 оны гуравдугаар сард бүрэн гарна гэж тус улсын Brexit хариуцсан сайд Дэвид Дэвис Би-би –си телевизээр мэдэгдсэн байна. “Энэ үйл явдал 2019 оны гуравдугаар сард болно” гэж Их Британи Европын холбооноос хэзээ гарах вэ гэсэн асуултад тэрээр хариулжээ.
“Европын холбооноос гарах шийдвэрийг британийн ард түмэн өнгөрсөн жил болсон бүх нийтийн санал асуулгаар гаргасан. Энэ үйл явдал заавал болох ёстой” гэж Дэвис хариулсан байна.
Тэр бас парламентаа даваа гарагт болох хуралдаанаараа Brexit-ийн тухай хуулийг дэмжихийг уриалжээ. “Бид энэ хуулийг гаргах ёстой. Үүнийг Ерөнхий сайдтай бүү холбож ойлго” гэсэн байна.
Их Британи улс Европын холбооноос гарах эсэх асуудлаар өнгөрсөн оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулга болж нийт хүн амын 51,9 хувь нь евроинтеграцаас гарах нь зөв гэсэн хариу өгсөн юм.

0 Сэтгэгдэл