УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
NTN телевизийн “Утааны эсрэг АЛХАМ 1”: 86 өрх цахилгаан халаагууртай боллоо
Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч ард иргэд нь жагсч, дуу хоолойгоо төр засагт хүргэсэн хэдий ч дорвитой алхам хийгдсэнгүй хавартай золгож байна. Тэр бүү хэл дулаараад утааны асуудалд анхаарал хандуулах нь багассан.
Гамшиг болсон утааны асуудалд 1997 оноос хойш анхаарал хандуулж, төр засаг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч яг тодорхой үр гарсан нь үгүй. Заавал хүйтний гэлгүй дулааны улиралд ч гэсэн утаанаас гарч буй хорт бодис таны УУШГИ-нд тунан үлдэж, уушги нь бүрэн хөгжөөгүй нялхас, амьсгалах эрхтэн нь доройтсон ахмадуудад хамгийн сөргөөр нөлөөлж, бидний өвчлөлийн шалтаг болж байна.
NTN телевизээс санаачлан хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ХОРТ УТАА ялгаруулж буй яндангийн тоог бууруулах “Утааны эсрэг АЛХАМ 1” аяныг эхлүүлээд байгааг бид мэдээлсэн.
Аяны хүрээнд нийслэлд амьдарч буй гэр хорооллын эмзэг бүлгийн айл өрхүүдийн халаалтыг шийдэхээр болсон төдийгүй “утаа үйлдвэрлэгч” гэр хорооллын дунд нийгмийн эмзэг бүлэг буюу нүүрс худалдан авах боломжгүй өрхүүд хамгийн их хорт бодис ялгаруулдаг хуучин дугуй, ундааны сав зэрэг шатаж болох бүх л материалыг шатаадгийг зогсоох зорилгоор эдгээр айлуудад цахилгаан халаагуур үнэгүй тарааж буй.

Улаанбаатар хотын 6 дүүргүүдээс судалгаа авч нийт 10,000 өрхийг цахилгаан халаагураар хангах аяны хүрээнд одоогоор 86 ширхэг халаагуур тараагаад байгаа ажээ.
Нэг бүр нь 200 мянган төгрөгийн үнэтэй халаагуурыг "Мобиком"-ын CANDY оноогоор санхүүжүүлж байгаа ажээ. Эхний ээлжинд NTN телевизийн өргөсөн бэлэн мөнгөний 2 сая төгрөг болон 92 мянган CANDY-гээр Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн амьжиргааны түвшин доогуур айлуудад халаагуураа тарааж тэдний талархлыг хүлээгээд байна.

Энэхүү аяныг олон нийтэд ихэд үнэлж албан байгууллага, хувь хүмүүс цэвэр агаар амьсгалж эрүүл амьдрахын төлөө өөрийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд ХААИС-ийн ажилчид, эрдэмтэн багш нар нэг өдрийн цалингаа хандивлахаар аянд нэгдсэн байна. ХААИС-ийн нэг өдрийн цалин нийлээд 12 сая төгрөг болж буй бөгөөд 60 өрх халаагууртай болох юм.
Хүйтэн болохоос өмнө УТАА-наас ангижрах аянд нэгдэхийг та хүсвэл
1.Мобиком-ын хэрэглэгч та өөрийн Candy оноогоо 99147995 дугаарт илгээж цэвэр агаараар амьсгалж эрүүл амьдрахдаа хувь нэмрээ оруулаарай. 99147995/зай//Candy онооны тоо/ бичээд 500 дугаарт илгээнэ.
Утааны эсрэг алхам 1 аян хандивын данс ХААН банк 5753623239 Мөн үүнээс гадна утааны эсрэг пүүс компаниуд ч нэг удаагийн хандив өргөх боломжтой.

0 Сэтгэгдэл