УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Умард Солонгосын эсрэг АНУ цэргийн хүч хэрэглэж магадгүй
Умард Солонгосоос үүдэлтэй цөмийн аюултай тэмцэх бүхий л боломжийг АНУ судалж байгаагийн дотор энэ улс руу цэргийн хүч хэрэглэх гэсэн хувилбар байгаа гэж WSJ хэвэлэлийн эх сурвалж мэдээлсэн байна.

Умард Солонгосын цөмийн аюулаас сэрэмжлэн цэргийн хүч хэрэглэх боломжийн тухай асуудлаар Японы Ерөнхий сайд Синзо Абэг өнгөрсөн хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэр ярьсан гэж The Wall Street Journal хэвлэлд бичжээ. Хэвлэлийн мэдээлснээр бол АНУ-ын ерөнхийлөгчийн захиргааны ажилтнууд японы коллегууддаа БНАСАУ-тай харилцах ”бүхий л хувилбаруудыг” тайлбарласан гэнэ.
Хэрвээ Умард Солонгос тив алгасах баллистик пуужин турших гэж байгаа тухай мэдээ тагнуулынхан авбал цэргийн хүч хэрэглэх юм байна.
АНУ-ын холбоотон гүрнүүд сүүлийн жилүүдэд Умард Солонгост эдийн засгийн болон дипломатын дарамт үзүүлэх замаар тус улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээсээ татгалзуулах гэж ихээхэн чармайж энэ талаараа Вашингтонтой хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Энэ нь аажимдаа энэ бүс нутагт Өмнөд Солонгос болон Японыг түгшүүлсээр зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй юм гэж WSJ хэвлэл тэмдэглэжээ.
Умард Солонгос энэ оны эхээр тив алгасах балластик пуужин туршихад бэлэн байгаагаа мэдэгдсэн. “АНУ-ын нутагт хүрэх чадалтай цөмийн зэвсэг үйлдвэрлэх сүүлчийн шатандаа орж байгаагаа Умард Солонгос мэдэгдлээ. Энэ биелэх ёсгүй” гэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп нэгдүгээр сард Twitter-тээ бичсэн. Энэ гуравдугаар сарын 1-нд Трамп БНАСАУ-г АНУ-ын хувьд “хамгийн гол шууд аюул” гэж нэрлэснийг CNN мэдээллээ.
Умард Солонгосын эрх баригчид дунд болон алсын зайны шинэ төрлийн Pukguksong-2 баллистик пуужинг амжилттай туршсанаа хоёрдугаар сарын 13-нд мэдэгдээд байна. Энэ пуужингууд нь цөмийн толгой тээвэрлэх чадалтай юм.

0 Сэтгэгдэл
ЗОЧИН
УМАРД СОЛОНГОС ИРАК, ЛИВИ ШИГ БАЙХГҮЙ. ТЭДНИЙГ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ДАРАХ АМАРГҮЙ, ВЬЕТНАМЫН ДАЙНЫ ТҮҮХИЙГ ДАВТАЖ МЭДНЭ ШҮҮ. ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН АРГА Л ЧУХАЛ БАЙХ ДАА.
2017.03.05