УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ажилтан нь 100 сая доллар хулгайлан зугтжээ

Эрчим хүч, роботын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын “АВВ” фирмийн БНСУ дахь салбарын ажилтан 100 сая доллар аваад алга болжээ. Ажилтан алга болоод хоёр долоо хоносны дараа компанийн данснаас их хэмжээний мөнгө хулгайлагдсан болохыг мэдсэн байна. Хэргийг шалгах явцад нэрийг нь нууцалсан ажилтан компаниас гадуурх хүмүүстэй нийлж, бичиг баримт хуурамчаар хийж, луйвар үйлдсэн нь тодорхой болжээ.
Түүнийг орон нутгийн цагдаагийхнаас гадна Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Швед-Швейцарийн хамтарсан хөрөнгө оруулалттай “АВВ” фирм дэлхий даяар 132 мянган ажилтантайгаас Өмнөд Солонгос дахь салбарт 800 гаруй хүн ажилладаг аж. Энэ хэргээс улбаалан компани 2016 оны санхүүгийн нэгдсэн тайландаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэнэ. Өнгөрсөн жил нийтдээ 34 тэрбум долларын борлуулалт хийснээс хоёр тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан тус фирмийн санхүүгийн тайлан тооцоонд 100 сая доллар багагүй өөрчлөлт оруулах бололтой.

0 Сэтгэгдэл