Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа.

    Истанбул хотын Захирагч Кадир Толбаш тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн айлчлалын хүрээнд нийслэлд 9 эрүүл мэндийн төв, 1 диализийн төв барихаар болжээ. Ийнхүү нийслэлийн ЗДТГ-т дээрх эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн нийт 10 хороонд 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг дарга өнгөрсөн арванхоёрдугаар сард шийдсэн байна . Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбайтай байхаар шийдвэрлэсэн байна.

    Төслийг 4 дүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.
  
 Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.Туркын талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ.
0 Сэтгэгдэл
дайн самуунтай газар тусламж өгөөд байхад тайван алттай орон ядуураад зээл өр тавих юм даа
Хамгийн их уншсан