Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ
Дуучин Ноён Бондгор гадаадын элдэв хувцаснаас татгалзан, үндэсний хувцасаа өмсөхийг ард түмэндээ уриалсан зоримог шийдвэр гаргасан. Тэрбээр захтай хувцасныхаа захыг шатаан “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулая” аян өрнүүлж Монголоо гэсэн халуун сэтгэлтэй  хүмүүсийг хамруулан малчин ард иргэддээ   туслаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Түүнийг дэмжиж байгаа мэргэжил нэгт уран бүтээлчид, найз нөхөд, байгуулга хамт олон маш их байгаа бөгөөд түүний уриалсан сайхан сэтгэлийн энэхүү аянд жирийн нэгэн жолоочоос эхлээд урлаг соёлын олны танил хүмүүс, Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтнууд, Хүмүүнэлэгийн байгууллага, Өвөр Монголын ахан дүүс нэгдэж хамтдаа нэмнээ оён бэлэглэсээр байна. Тэгвэл бас нэгэн баярт мэдээг дуулгахад Ноён Бондгорыг Монгол Улсын шадар сайд,  У.Хүрэлсүх энэ сарын 23-нд хүлээн авч уулзан, түүний санаачлагаар ард түмний гар дээрээс малчдад хүрч буй нэмнээг хүлээж авч аймаг бүрт хүргэн өгөхөө мэдэгджээ. Шадар сайдын харьяанд Онцгой байдлын Ерөнхий газар байдаг юм.

Мөн энэ дашрамд залуу үеийн төлөөлөл болж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан хойч үедээ үлгэр дуурайлал болж байгаа дуучин залуу маань “Халуун сэтгэлт Монголчууд минь хоёрдугаар сарын 23-нд хамтдаа шадар сайддаа НЭМНЭЭГЭЭ хүлээлгэж өгье. Та бүхнийгээ урьж байна. Сайхан сэтгэлт хүмүүс минь хүрэлцэн ирэхдээ НЭГ НЭГ ширхэг НЭМНЭЭ бариад ирээрэй. Далайд дусал нэмэр дуслыг хураавал далай гэдэг. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн ард олондоо уриалаад байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ, манай урлаг соёлын салбарын залуу үеийн төлөөлөл дунд түүн шиг ард олныхоо төлөө гэсэн сэтгэлийг өвөртөлж яваа залуу уран бүтээлч байгаа нь үнэхээр бахдууштай.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан