Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун  өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус,  өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна .

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан