Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монголын 168 иргэн 14 улсад ял эдэлж байна
Хоёрдугаар сарын 10-ны орой Солонгосын хойд мужид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан манай улсын хоёр иргэн хоорондоо муудалцаад нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсныг Солонгосын цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй илрүүлж, сэжигтнийг хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Үүнээс ердөө хэдхэн өдрийн өмнө буюу нэгдүгээр сарын 23-нд Канадын Кальгари хотод манай улсын иргэн толгойдоо буудуулж нас барсан. Канадын цагдаагаас ирсэн мэдээллээр энэ хэргийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ бол хамгийн ойрын жишээ болоод байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол энэ мэт гарсаар.
Хоёрдугаар сарын 13-ны байдлаар 13 монгол иргэн 10 улсад нас барсан мэдээлэл иржээ. Мөн гадаадын 8 улсад 32 иргэн гэмт хэрэгт холбогдсон бол 14 улсад 168 иргэн ял эдэлж байгаа гэсэн мэдээлэл байна.
Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулж, Европын зөвлөлийн ялтан шилжүүлэх тухай конвенцэд нэгдсэнээр Европын холбооны 27 улс, гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрхзүйн орчин бүрдсэн байдаг аж. 2016 онд БНХАУ-аас 2, БНКазУ-аас 1 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр авсан бол он гарсаар 28 иргэнээ шилжүүлэн авах хүсэлт БНХАУ, Швед, Хонконг, БНСУ-ын ХЗЯ-нд хүргүүлжээ.
Харин манай улсад 7 улсын 22 иргэн ял эдэлж байгаа аж. Энэ оны 2 дугаар сарын байдлаар БНХАУ-ын 3, БНСУ-ын 1, Казахстаны 1 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна гэсэн мэдээлэл ГХЯ-ны Консулын газраас өглөө.
Хоёрдугаар сарын 10-ны орой Солонгосын хойд мужид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан манай улсын хоёр иргэн хоорондоо муудалцаад нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсныг Солонгосын цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй илрүүлж, сэжигтнийг хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Үүнээс ердөө хэдхэн өдрийн өмнө буюу нэгдүгээр сарын 23-нд Канадын Кальгари хотод манай улсын иргэн толгойдоо буудуулж нас барсан. Канадын цагдаагаас ирсэн мэдээллээр энэ хэргийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ бол хамгийн ойрын жишээ болоод байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, осолд өртөх, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол энэ мэт гарсаар. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар 13 монгол иргэн 10 улсад нас барсан мэдээлэл иржээ. Мөн гадаадын 8 улсад 32 иргэн гэмт хэрэгт холбогдсон бол 14 улсад 168 иргэн ял эдэлж байгаа гэсэн мэдээлэл байна.

0 Сэтгэгдэл