УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хулгайд алдсан Нобелийн медалиа эргүүлэн авчээ
Б.СЭВЖИДМАА
Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяртхи хулгайд алдсан Нобелийн шагналаа эргүүлэн олж авч чаджээ. Түүний гэрээс Нобелийн медаль, батламж болон бас бус үнэт эдлэл хулгайд алдсаныг цагдаагийнхан илрүүлж, гурван сэжигтнийг баривчилсан байна.

Кайлаш Сатяртхи 2014 онд Пакистан охин Малала Юсуфзайн хамт Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ. “Хүүхэд насыг хамгаалъя” хэмээх хөдөлгөөнийг улс орондоо өрнүүлж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүний наймааны эсрэг насаараа тэмцэж явааг нь үнэлэн Нобелийн хороо хүндтэй шагналаа гардуулсан юм. Нобелийн шагналыг дагалдаж сая орчим ам.доллар ирдэг ч медаль өөрөө чамгүй үнэ цэнэтэй. Нобелийн шагнал хүртэж байсан зарим эрдэмтэн судалгааны ажлаа санхүүжүүлэх гэж, зарим нь зайлшгүй мөнгөний шалтгаанаар медалиа дуудлага худалдаагаар зарсан тохиолдол цөөнгүй бий. Үүнээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь ДНК-ийн бүтцийг нээсэн эрдэмтэн Жэймс Ватсоны медаль юм. Түүний медалийг Оросын тэрбумтан дөрвөн сая доллараар худалдан авч байжээ.

0 Сэтгэгдэл