Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Америкийн хамгийн өндөр үерийн далан сэтэрчээ
Б.СЭВЖИДМАА

Калифорнийн умард хэсэгт орших АНУ-ын хамгийн өндөр үерийн далан сэтэрсний улмаас 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ. 230 метр өндөр Оровилле далан хүчтэй бороонд цохигдсоны улмаас ойр орчимд нь оршин суудаг айл өрхөд аюул учирч болзошгүй болсон юм.

Ойролцоох Оровилле хоттой ижил нэртэй даланг сэтэрсний дараа оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэг гарч, хотоос гарах зам хэсэг хугацаанд түгжирч, ойролцоох зочид буудлууд пиг дүүрсэн байна.

50 жилийн настай далан 2100 гаруй метр өргөнтэй бөгөөд нэг секундэд 2830 шоо метр ус гаргадаг аж. Далангаас ус маш хүчтэй садарч байсан учраас онцгой байдлын ажилтнууд ойртож очих аргагүй, нисдэг тэргээр чулуу шидэж, сэтэрсэн хэсгийг бөглөх гэж оролджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан