УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эртний Ромын дурсгалуудыг Исламын улс сүйдэлж дуусах нь

Б.СЭВЖИДМАА
Эртний Ромын эзэнт гүрнээс өнөө үед үлдэж хоцорсон Сирийн Палмира хотын олон мянган жилийн настай, үнэ цэнэтэй түүх дурсгалыг устгахаар Исламын улс бүлэглэлийнхэн бэлтгэж байгааг ОХУ-ын тагнуулчид олж мэджээ. Дахин давтагдашгүй, хүн төрөлхтний өв соёл болсон эртний түүх барилга байгууламжийг устгахаар Исламын улсын хэт даврагсад их хэмжээний тэсрэх дэлбэрэх бодисыг зөөж байгааг ачааны машины хөдөлгөөнөөр олж тогтоожээ.
Дэлхийн архитектурын ховор нандин дурсгал болон үлдэж, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүтнээрээ багтсан Палмира хотын соёлын дурсгалуудыг 2015 оноос хойш Исламын улсынхан их хэмжээгээр сүйдэлж, танихын аргагүй болгоод байгаа. 2015 оны тавдугаар сард Палмираг эрхшээлдээ оруулсан Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн жил Сирийн армид цохигдон нэг хэсэг ухарсан боловч эргээд хяналтаа тогтоож чаджээ. Тэдний гарт эртний Ромын түүхт задгай театр, МЭ 270 оны тэртээд барьж босгосон Тетрпилоны багана, Ялалтын нуман хаалга, Аль-Латын арслан, Баалшамины сүм, Белийн сүм гэх мэт хүн төрөлхтний өв соёл болсон гайхамшигт дурсгалууд сүйдээд байна. Хэт даврагсдад Палмирагийн музейн үзмэрүүд, эртний үнэт олдворуудыг зааж өгөхөөс татгалзсан их сургуулийн профессор тэдний гарт цаазлагдсан юм. Тэд үүгээр ч зогсохгүй эртний Ромын урлагийн ариун дагшин газар байсан задгай театрын цаазын тавцан болгож, олон арван хүний амийг хороосон бичлэгээ дэлхий нийтэд цацаж байсан.

0 Сэтгэгдэл