УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Цагаан ордон зөвлөхөө хамгаалсангүй
Б.СЭВЖИДМАА
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн ОХУ-тай холбоотой асуудлаар хэвлэлүүдийн асуултад ээрэгдэж, эвгүй байдалд орсон ч Цагаан ордон түүнийг хамгаалсангүй. Түүнийг Д.Трампын бүрэн эрхийн хугацаа эхлэхээс долоо хоногийн өмнө ОХУ-ын албаны хүмүүстэй тус улсад тавьсан хоригийн талаар ярилцсан гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрээр эхэндээ ийм явдал болсныг үгүйсгэж байсан ч сүүлдээ тодорхой зүйл хэлж чадахгүй нь хэмээн хариулт өгөхөөс татгалзах болжээ.
Тус улсын хууль ёсоор энгийн иргэн гадаад бодлогод оролцох хориотой атал Майкл Флин тодорхой албан тушаалд ч очоогүй байхдаа ОХУ-ын албаны хүмүүстэй хоригийн талаар хэлэлцсэн байж магадгүй болов. Маргаан дагуулсан энэ асуудлаар Ерөнхийлөгч Трамп ямар бодолтой байгаа, тэрээр зөвлөхийнхөө санааг дэмжиж байгаа юу гэсэн асуултад Цагаан ордны бодлогын зөвлөх хариулахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл Цагаан ордон Трампын зөвлөхийг хамгаалахаас зайлсхийж байгаа нь Майкл Флинийг ажлаа өгөхөд ч хүргэж магадгүй гэсэн таамаг байна.
Б.СЭВЖИДМАААНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн ОХУ-тай холбоотой асуудлаар хэвлэлүүдийн асуултад ээрэгдэж, эвгүй байдалд орсон ч Цагаан ордон түүнийг хамгаалсангүй. Түүнийг Д.Трампын бүрэн эрхийн хугацаа эхлэхээс долоо хоногийн өмнө ОХУ-ын албаны хүмүүстэй тус улсад тавьсан хоригийн талаар ярилцсан гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрээр эхэндээ ийм явдал болсныг үгүйсгэж байсан ч сүүлдээ тодорхой зүйл хэлж чадахгүй нь хэмээн хариулт өгөхөөс татгалзах болжээ.

0 Сэтгэгдэл