УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
15 дахь жагсаал
Б.СЭВЖИДМАА
Ерөнхийлөгч Пак Гын Хэг нэн даруй огцруулахыг шаардсан жагсаалыг ард иргэд нь 15 дахь удаагаа зохион байгууллаа. Пак Гын Хэг парламент нь огцруулахаар шийдсэн ч Үндсэн хуулийн шүүхээс тус шийдвэрийг дэнслэх ёстой. Цэцийн гишүүдийн олонхийн саналаар парламентын шийдвэрийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн цагт Пак Гын Хэг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Үндсэн хуулийн цэцийн санал хураалтад дор хаяж долоон шүүгч оролцож, зургаа нь дэмжсэнээр Пак Гын Хэ огцрох юм. Гэвч одоогоор цэц найман шүүгчтэй байгаа аж. Өнгөрсөн сард нэг гишүүн нь тэтгэвэрт гарч, түүний оронд ажиллаж байгаа шүүгч бас ирэх сард өндөр насны амралтдаа гарах учир шүүгчдийн ирц хүрэлцэхгүй байх магадлалтай. Харин солонгосчууд энэ мэт асуудлаас болж Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хойшлох вий гэж болгоомжилж, цэцийн гишүүдийг нэн даруй шийдвэрээ гаргахыг шаардаж байна.

Энэ удаагийн жагсаал он гарснаас хойш хийж буй өмнөд солонгосчуудын хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн боллоо. Сөүлийн төв талбайд болсон жагсаалд 750 мянган хүн оролцож, улс даяар нийт 800 мянган хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Тэд -6 хэмийн хүйтэнд газар суун эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсагчид дунд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй Мун Жэин оролцжээ.
Энэ үеэр Сөүл Плазад Пак Гын Хэгийн дэмжигчид мөн давхар жагсаал хийжээ.

0 Сэтгэгдэл