УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ОХУ 2023 он хүртэл Хятадад 91 сая тонн нефть экспортлоно
“Роснефть“, “Хятадын нефть хийн үндэсний корпораци”-тай (CNPC) Казахстаны нутгаар дамжуулан нийлүүлэх нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээг эцэслэн байгуулжээ. Энэ талаар “Роснефть”-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Шинэчилсэн гэрээгээр 2023 оныг хүртэл Хятад улсад 91 сая тонн нефть экспортлох нь.
2013 онд “Роснефть” болон “CNPC”-тэй байгуулсан гэрээгээр 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд экспортын хэмжээг 35 сая тоннд хүргэнэ гэж байсан бол 2017 оны нэгдүгээр сараас гэрээг шинэчлэх талаар яригдаж, 2023 он гэхэд Хятад улс 70 сая тонн нефть тус компаниас авахаар гэрээлсэн байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд нийт 91 сая тонн нефть нийлүүлэхээр болж байгаа бөгөөд Хятадын газрын тосны хангамж 56 сая тонноор өснө гэсэн үг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд нефть нийлүүлэх гэрээнүүд маш амжилттай хийгдэж байгааг онцлоод зөвхөн 2005-2016 оны хооронд урт хугацааны 95 тэрбум ам.долларын өртөг бүхийг 186 сая тонн нефть нийлүүлэх гэрээ хийгдсэн гэжээ. Зөвхөн Хятад улсад гэхэд 2009-2016 онд Оросын компани 19 тэрбум ам.долларын 30 сая тонн нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа юм. Мөн Хятадын Тяньжинийн нефть боловсруулах үйлдвэрийн төсөл дээр хамтран ажиллахаар гэрээлсэн бөгөөд энэ үйлдвэр нь жилд 16 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай, “Роснефть” 9,1 сая тонн нефть нийлүүлэхээр болжээ. Төслийн явц 95 хувьтай байгаа аж. “Forbes”-т бичсэнээр “CNPC”-ийн охин компани “China National United Oil Corporation” гэхэд Роснефтиэс 20,4 сая тонн нефть, 8 тэрбум ам.доллараар худалдан авахаар 2015 онд гэрээлсэн байна.
2006 онд” Роснефть”, “Sinopec” груптэй хамтран уул уурхай газрын тосны “Удмуртнефть” компанийг байгуулж, жилд 6,4 сая тонн нефть олборлож байгаа юм. 2016 онд Зүүн Сибирт барилга, хийн боловсруулалт, нефть-химийн хамтарсан цогцолбор байгуулахаар техник эдийн засгийн судалгаа хийх гэрээнд гарын үсэг зурсан байна. Цогцолборын эхний хүчин чадлыг жилд 5 тэрбум шоо метр байгалийн хийн түүхий эд боловсруулна гэж тооцсон гэнэ. Цогцолборын түүхий эдийн бааз нь Зүүн Сибирийн Юрубченскийн нефть хийн орд газар байх болно гэж төлөвлөжээ.
“Роснефть“, “Хятадын нефть хийн үндэсний корпораци”-тай (CNPC) Казахстаны нутгаар дамжуулан нийлүүлэх нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээг эцэслэн байгуулжээ. Энэ талаар “Роснефть”-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Шинэчилсэн гэрээгээр 2023 оныг хүртэл Хятад улсад 91 сая тонн нефть экспортлох нь.2013 онд “Роснефть” болон “CNPC”-тэй байгуулсан гэрээгээр 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд экспортын хэмжээг 35 сая тоннд хүргэнэ гэж байсан бол 2017 оны нэгдүгээр сараас гэрээг шинэчлэх талаар яригдаж, 2023 он гэхэд Хятад улс 70 сая тонн нефть тус компаниас авахаар гэрээлсэн байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд нийт 91 сая тонн нефть нийлүүлэхээр болж байгаа бөгөөд Хятадын газрын тосны хангамж 56 сая тонноор өснө гэсэн үг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд нефть нийлүүлэх гэрээнүүд маш амжилттай хийгдэж байгааг онцлоод зөвхөн 2005-2016 оны хооронд урт хугацааны 95 тэрбум ам.долларын өртөг бүхийг 186 сая тонн нефть нийлүүлэх гэрээ хийгдсэн гэжээ. Зөвхөн Хятад улсад гэхэд 2009-2016 онд Оросын компани 19 тэрбум ам.долларын 30 сая тонн нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа юм. Мөн Хятадын Тяньжинийн нефть боловсруулах үйлдвэрийн төсөл дээр хамтран ажиллахаар гэрээлсэн бөгөөд энэ үйлдвэр нь жилд 16 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай, “Роснефть” 9,1 сая тонн нефть нийлүүлэхээр болжээ. Төслийн явц 95 хувьтай байгаа аж. “Forbes”-т бичсэнээр “CNPC”-ийн охин компани “China National United Oil Corporation” гэхэд Роснефтиэс 20,4 сая тонн нефть, 8 тэрбум ам.доллараар худалдан авахаар 2015 онд гэрээлсэн байна.
2006 онд” Роснефть”, “Sinopec” груптэй хамтран уул уурхай газрын тосны “Удмуртнефть” компанийг байгуулж, жилд 6,4 сая тонн нефть олборлож байгаа юм. 2016 онд Зүүн Сибирт барилга, хийн боловсруулалт, нефть-химийн хамтарсан цогцолбор байгуулахаар техник эдийн засгийн судалгаа хийх гэрээнд гарын үсэг зурсан байна. Цогцолборын эхний хүчин чадлыг жилд 5 тэрбум шоо метр байгалийн хийн түүхий эд боловсруулна гэж тооцсон гэнэ. Цогцолборын түүхий эдийн бааз нь Зүүн Сибирийн Юрубченскийн нефть хийн орд газар байх болно гэж төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
























