Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Меркел тоглоомноос гарах уу

Б.СЭВЖИДМАА

Ангела Меркел ирэх намар дөрөв дэх удаагаа Германы канцлераар дахин сонгогдоно хэмээн найдаж байгаа. Харин саяхан гаргасан нэр дэвшигчдийн чансаагаар тэрээр өрсөлдөгч Мартин Шульцийн араас яваа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Канцлерын сунгаанд хамгийн өндөр рейтингтэй яваа нь А.Меркель биш харин Социал демократ намын нэр дэвшигч болж таарлаа. Энэ мэдээг Европ даяар хачирхан хүлээн авав. Учир нь, Европын удирдагчид дунд түүнд А.Меркел шиг нөлөө бүхий хүн үгүй. Түүн шиг олон жил байр суурь, нэр нөлөөгөө хадгалж ирсэн удирдагч байхгүй.

2015 онд дэлхийн онцлох хүнээр “Time” сэтгүүлээс нэрлэж байсан А.Меркелийн улс төрийн карьер юунаас болоод ингэтэл буруугаар эргэчихэв? Мэдээж үүнд нэг сая дүрвэгчийг эх нутагтаа хүлээн авна гэсэн улс төрийн зоримог шийдвэр нь нөлөөлсөн болох нь гарцаагүй. Ойрхи Дорнодоос ирсэн сая дүрвэгчийг хүлээн авна гэж зарлан, эхнээс нь хэдэн мянгаар нь найр тавин нутагтаа оруулсны дараа А.Меркелийн жинхэнэ толгойн өвчин эхэлсэн. Дүрвэгчдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өсч, Берлинд террорист халдлага гарлаа. Германчууд татварын мөнгө нь гадны дүрвэгчдэд зориулагдаж, нийгмийн амгалан тайван байдал алдагдаж буйд уурсч буй.

Дэлхийн тавцанд ч Меркелийн хувьд ганцаардмал үе ирээд байна. Британичууд Европын холбоог орхихоор шийдсэний дараа Францын дараагийн Ерөнхийлөгч болохоор сонгуульд нэр дэвшиж буй Марин Ли Пен ч тийм бодолтой гэдгээ мэдэгдсэн. Б.Обама Дональд Трампт суудлаа өгсний дараа Европын лидерүүдийн Оросын талаарх хатуу байр суурь зөөлөрчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн улс төрийн тавцан жилийн өмнөхтэй харьцуулашгүйгээр өөрчлөгдөж, Меркелийн холбоотнууд нэг нэгээрээ тавцанг орхин оджээ. Харин А.Меркел ч бас тэдний араас явах уу гэдэг асуулт одоо сонирхол татаж байна.

Хэдийгээр нэр дэвшигчдийн рейтингээр тэр хоёрдугаарт орсон ч хүчтэй удирдагч хэвээр байгаа. Үүнийг батлах нэг баримт бол саяхны санал асуулгаар удирдагчийн хувьд Ангела Меркелд итгэл үзүүлсэн хүмүүсийн хувь 74-т байв. Ухаалаг, дасан зохицох чадвартай, уян хатан гэдгээ харуулсаар ирсэн  түүний хамгийн том давуу тал бол германчууд өөрсдөө. Тэд тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Тэд бусад улс шиг өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэхгүй байна. Энэ сарын 6-нд явуулсан санал асуулгаар францчуудын 80, британичуудын 50 хувь нь тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ удирдагчийг хүсч байгаагаа хэлсэн бол Германд ийм бодолтой хүмүүс 21 хувийг л эзэлж байгаа юм. Мөн францчуудын 70, британичуудын 67 хувь нь дэг журмыг өөрчлөх хүчтэй удирдагчийг хүсэмжилж байгаа бол германчуудын хувьд энэ тоо 34 хувьтай байна.

Германчууд ийм бодолтой байгаа учраас ч ирэх намрын сонгуульд нэр дэвшээд буй “Alternative für Deutschland” намын популист нэр дэвшигч дөнгөж 12 хувийн рейтингтэй яваа биз ээ. Эндээс харвал Трампын ялалт, Брексит, Францын сонгууль гээд дэлхийн улс төрийн тавцанд давалгаалж буй өөрчлөлт шинэчлэлийн салхи Германыг тойрч өнгөрч ч магадгүй. Тэгэхээр А.Меркелийн улс төрийн карьер тийм ч амархан дуусна гэж бодож болохгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан