Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сайтуудын Нэгдсэн Холбооны гишүүд “Батламж”-аа гардаж авлаа

Энэ 2 дугаар сард Монголын цахим сэтгүүлзүйд нэгэн том айл өрхөө татаж үүдээ нээсэн нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо юм. Энэхүү холбоог Монголын  сайтын холбооны анхны үүсгэн байгуулагчид болон тус холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан бусад нэр бүхий сайтууд, АСК-Мэдээллийн сайтуудын клуб, ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд нэгдэж байгуулсан билээ.

Сайтуудын Нэгдсэн Холбоонд одоогоор 90 вэбсайт нэгдэж, 2 дугаар сарын 10-ны билэгт сайн өдөр гишүүний Батламжаа гардаж авлаа. Сайтуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр Монгол улсад анхны цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хамгийн анх olloo.mn вэбсайтыг зах зээлд гаргаж ирэхэд гар бие оролцож байсан, bolod.mn сайтын захирал, Монголын Сайтын Холбооны анхны үүсгэн байгуулагч, мэргэжлийн сэтгүүлч, МСНЭ-ийн бага хурлын гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн нарийн бичгийн дарга Болодын Мөнхдөл сонгогдсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар “Сант улс медиа” группын Ерөнхий захирал, zaluu.com, uls.mn сайтын захирал, мэдээллийн shuud.mn, mass.mn сайтыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан залуу удирдагч Г.Учралсайхан ажиллах юм.

Нэгдсэн холбоо нь 29 УЗГ, 7 Хяналтын ЗГ-тэй, 9 дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар бүтцээ гаргажээ. Мөн Холбооны дэргэд 5 зөвлөх бүхий Бодлогын зөвлөл, Орон нутгийн сайтын зөвлөл, Бизнесийн сайтын зөвлөлүүд тус тус ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан