УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Уолт Дисней” Хятад дахь бизнесээ хамгаалав
Б.СЭВЖИДМАА
“Уолт Дисней” компани АНУ-Хятадын хооронд худалдааны дайн хийхийн эсрэг байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Трампын бодлого АНУ-Хятадын хооронд худалдааны дайн үүсгэж магадгүй гэж таамаглаж буй энэ үед хэрэв тийм зүйл болвол “Уолт Дисней” төдийгүй бизнесийн бүх байгууллагад хохирол учирна гэж анхааруулжээ.
Сүүлийн үед орлого ашиг нь буурч буй тус компанийн гол ололт амжилт нь Шанхай дахь “Дисней” парк болоод буй. Өнгөрсөн зургадугаар сард нээгдсэнээс хойш Шанхайн Диснейлэндээр долоон сая хүн үйлчлүүлсэн байна. Энэ жилийн Цагаан сараар гэхэд 10 хоногийн өмнө бүх тасалбар нь дууссан байжээ. Тиймээс гол орлого ашгийг нь төвлөрүүлж буй Хятад дахь бизнес нь хоёр улсын харилцаанаас болж доголдохыг “Дисней” хүсэхгүй байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч Трампыг олон улсын худалдаа, цагаачлалд нээлттэй хандахыг уриалж, хилээ хааж болохгүй гэж сануулж байна.
Диснейн өнгөрсөн оны сүүлчийн улирлын орлого унаж, 14,8 тэрбум ам.долларт хүрсэн мэдээ бий. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал гурван хувиар буурсан дүн ажээ.
Б.СЭВЖИДМАА“Уолт Дисней” компани АНУ-Хятадын хооронд худалдааны дайн хийхийн эсрэг байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Трампын бодлого АНУ-Хятадын хооронд худалдааны дайн үүсгэж магадгүй гэж таамаглаж буй энэ үед хэрэв тийм зүйл болвол “Уолт Дисней” төдийгүй бизнесийн бүх байгууллагад хохирол учирна гэж анхааруулжээ.

0 Сэтгэгдэл