УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Facebook-ийн ажилтан ажил явдлын үеэр 20 хоногийн чөлөө авна
Б.СЭВЖИДМАА
Цахиурын хөндийн компаниуд хүүхэдтэй болж, бүл нэмж буй ажилтнууддаа аль нь илүү урт хугацааны амралт өгөх вэ гэсэн уралдан зарласан мэт дүрмээ өөрчилж, өгөөмөр хандаж байсан бол “Facebook” нэгэн шинэ жишгийг өрсөлдөгчид дундаа нэвтрүүлжээ. Тус компани уй гашуу тохиолдсон ажилтандаа 20 хоногийн цалинтай чөлөө олгож байхаар болжээ. Ингэхдээ үндсэн гэр бүлийнх нь гишүүн хорвоог орхиж, уй гашууд автсан бол 20 хоног, харин ойр төрлийн ах дүүс, хамаатан садан бол 10 хоногийн чөлөө олгох ажээ. Энэ дүрэм энэ оноос хэрэгжиж эхэлсэн болохыг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг өчигдөр мэдэгдлээ. Шерил Сэндберг хэдэн жилийн өмнө нөхрөө алдаж, хүүхдүүдээ ганцаараа өсгөх үүрэг хүлээж үлдсэн юм. Гэр бүлд нь хүнд гарз тохиолдсон үед компани нь түүнд ажлаа зохицуулж, хүүхдүүдтэйгээ хамт байх боломжоор хангаж өгсөнд тэрээр үргэлж талархаж явдаг аж. Тиймээс хүн бүрт ийм боломжийг олгож, гэр бүлийнхээ хамгийн хүнд цаг үед хайртай хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй гэдэг үүднээс компанийнхаа дүрмийг өөрчилсөн байна. Гэхдээ энэ өөрчлөлт зөвхөн “Facebook”-ээр зогсохгүй АНУ-ын бүх байгууллага, компанийн хэмжээнд жишиг болон хэрэгжээсэй гэж тэд хүсч байгаа аж. Тус компанийн ажилтнуудын ар гэрийн хүн урт хугацаагаар өвчилсөн бол 12 сарын хугацаанд зургаан долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй ажээ. Харин түр хугацааны өвчин бол гурав хоногийн чөлөө олгодог бөгөөд хэрэв өөрөө өвдсөн бол ямар ч хугацаагаар чөлөө авч болно. “Facebook” шинэхэн ээж аавуудад олгодог чөлөөний хугацаагаар ч технологийн компаниуд дундаа тэргүүлдэг. Хэрэв тус компанийн ажилтан хүүхэдтэй болвол дөрвөн сарын цалинтай чөлөө авдаг юм. Марк Зукерберг өөрөө хүүхэдтэй болсны дараа ийм өөрчлөлт хийсэн билээ. АНУ-д одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар бол гэр бүлийн хүн нь нас барсан үед гурван хоног, төрөл төрөгсөд бол нэг хоногийн цалинтай чөлөө боддог аж.
Б.СЭВЖИДМААЦахиурын хөндийн компаниуд хүүхэдтэй болж, бүл нэмж буй ажилтнууддаа аль нь илүү урт хугацааны амралт өгөх вэ гэсэн уралдан зарласан мэт дүрмээ өөрчилж, өгөөмөр хандаж байсан бол “Facebook” нэгэн шинэ жишгийг өрсөлдөгчид дундаа нэвтрүүлжээ. Тус компани уй гашуу тохиолдсон ажилтандаа 20 хоногийн цалинтай чөлөө олгож байхаар болжээ. Ингэхдээ үндсэн гэр бүлийнх нь гишүүн хорвоог орхиж, уй гашууд автсан бол 20 хоног, харин ойр төрлийн ах дүүс, хамаатан садан бол 10 хоногийн чөлөө олгох ажээ. Энэ дүрэм энэ оноос хэрэгжиж эхэлсэн болохыг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг өчигдөр мэдэгдлээ. Шерил Сэндберг хэдэн жилийн өмнө нөхрөө алдаж, хүүхдүүдээ ганцаараа өсгөх үүрэг хүлээж үлдсэн юм. Гэр бүлд нь хүнд гарз тохиолдсон үед компани нь түүнд ажлаа зохицуулж, хүүхдүүдтэйгээ хамт байх боломжоор хангаж өгсөнд тэрээр үргэлж талархаж явдаг аж. Тиймээс хүн бүрт ийм боломжийг олгож, гэр бүлийнхээ хамгийн хүнд цаг үед хайртай хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй гэдэг үүднээс компанийнхаа дүрмийг өөрчилсөн байна. Гэхдээ энэ өөрчлөлт зөвхөн “Facebook”-ээр зогсохгүй АНУ-ын бүх байгууллага, компанийн хэмжээнд жишиг болон хэрэгжээсэй гэж тэд хүсч байгаа аж. Тус компанийн ажилтнуудын ар гэрийн хүн урт хугацаагаар өвчилсөн бол 12 сарын хугацаанд зургаан долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй ажээ. Харин түр хугацааны өвчин бол гурав хоногийн чөлөө олгодог бөгөөд хэрэв өөрөө өвдсөн бол ямар ч хугацаагаар чөлөө авч болно. “Facebook” шинэхэн ээж аавуудад олгодог чөлөөний хугацаагаар ч технологийн компаниуд дундаа тэргүүлдэг. Хэрэв тус компанийн ажилтан хүүхэдтэй болвол дөрвөн сарын цалинтай чөлөө авдаг юм. Марк Зукерберг өөрөө хүүхэдтэй болсны дараа ийм өөрчлөлт хийсэн билээ. АНУ-д одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар бол гэр бүлийн хүн нь нас барсан үед гурван хоног, төрөл төрөгсөд бол нэг хоногийн цалинтай чөлөө боддог аж.
0 Сэтгэгдэл
























