Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийслэлд үерийн есөн хамгаалалт барьж байна
Улаанбаатарт хэдэн үерийн далан энэ жил барих, ямар сувгийг шинэчлэх, шинээр байгуулах болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн бэлтгэл арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганбатаас тодрууллаа.

-Энэ зун нийслэлд үерийн болон борооны ус зайлуулах хэчнээн суваг шинээр байгуулах вэ?
-Долоон байршилд есөн үерийн хамгаалалт байгуулахад зориулан 13.6 тэрбум төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн. Толгойт-Нарангийн ажил эхэлсэн бол Зүүн уулын үерийн хамгаалалтыг он дамжин хийж  байгаа. Энхтайваны гүүрнээс Энгельсийн гүүр хүртэл, Ханын материал-21 дүгээр хороолол, Дэнжийн мянга, III, IV хороолол, Зайсангийн үерийн хамгаа­лал­тыг хийж эхэлсэн. Эдгээр байр­шил нь 2009 онд үүссэн үерийн нөхцөл байдалд хамгийн их эвдэрч сүйтгэгдсэн газар. Он дамжин хийж буй Нарангийн үерийн хамгаалалт буюу 14.2 км газрыг 2012-2014 он хүртэл хийх юм. Нийт 38 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Орон сууцны байр­нуудын дунд ус зайлуулах хоолой байдаггүйгээс хүнд­рэл их үүсч байна. Энэ талаар ямар ажил хийж байгаа бол?
-Өнгөрсөн жилээс орон сууцны дундах хуримтлагдсан борооны усыг зайлуулах ажил хийж байгаа. Баянгол дүүргийн ЗДТГ, 10 хороолол, Сүхбаатар дүүргийн нэг, тавдугаар хороо,Тээврийн товчооноос “Баянгол” зочид буудал, Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх орон сууцны дунд ус их хуримтлагддаг. Эдгээр газарт ус зайлуулах шугам татаж байгаа.

-Жил бүр үерийн далан  нь сэтэрч, байнга засвар хийгддэг ч газрууд бий. Иймэрхүү газрын үерийн хам­гаалалтыг хэрхэн сайж­руулах вэ?
-Үерийн хамгаалалт хийхэд өртөг өндөртэй. Нэг км газар суваг татахад л нэг тэрбум төгрөг болдог. Энэ жилээс эхлэн шинэ техник технологийг үерийн хамгаалалтын суваг татахад нэвтрүүлж байгаа.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан