Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
580 сая ам.долларыг төлөх гурван ч хувилбар боловсруулжээ
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа билээ.  Тус сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон юм. Тиймээс хуулийн төсөлд Хөгжлийн банкнаас 18 санал өгч, яаравчлан батлуулах нь чухал байгааг илэрхийлсээр байна. Гэвч энэ долоо хоногийн баасан гаригаас чуулган завсарлана. Хэрвээ Хөгжлийн банк хуулиа батлуулж чадвал гаднаас эх үүсвэр босгох, зээл авсан аж ахуйн нэгжийн эргэн төлөлтөд хариуцлага тооцох зэргээр хууль эрхзүйн баталгаатай болно гэж үзэж. Мөн хууль батлагдсанаар хяналтын болон хариуцлагын тогтолцоо сайжирна гэжээ. Хуулийн шинэчилсэн төслөөр тус банкинд Монголбанк болон Сангийн яам давхар хяналт тавьдаг тогтолцоотой болно. Түүнээс гадна удирдлагын зүгээс гаргасан алдаатай шийдвэрийнхээ хариуцлагыг хувийнхаа хөрөнгөөр төлдөг тогтолцоотой болох гэнэ. Мөн тус банкинд төлөх ёстой өрөө төлж чадахгүй, хугацаа хоцорч төлж буй компаниудтай хуулийнхаа дагуу нарийн хариуцлага тооцож ажиллах ёстой гэж үзжээ. Тус банкны ирэх сард бондын 580 сая ам.доллар төлөх хуваарьтай. Одоогоор энэ өрөө төлөх гурван янзын хувилбар боловсруулж, өртөг зардлын хувьд хамгийн хямдыг нь сонгохоор төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан