Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны ажлын явцтай танилцлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн.  Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах ажлын явцын талаарх мэдээллийг тус хэлтсийн дарга Ш.Алтанчимэг танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 19 хорооны 19700 гаруй иргэн тэтгэвэр авдаг бөгөөд аяны хүрээнд нийт 8938 иргэний тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж, баталгаажуулалт хийсэн байна.

Мөн тэтгэврээ шалгуулах хүсэлтийг 51 иргэн гаргаж, 40 иргэнд хариуг өгч баталгаажуулалт хийсэн байна. Түүнчлэн есөн иргэнд хариу ирж авахыг мэдэгдэж, 200 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан