Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Пак Гын Хэгийн хэрэг 400 хүнийг хөлдөө чиржээ


Б.СЭВЖИДМАА


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ дотны найз Чой Сүн Шилээр хэлэх үгээ засуулсан гэх шуугиан анх хэвлэлээр дэгдэхэд өнөөдрийнх шиг том хэрэг мандана чинээ хэн ч санаагүй биз ээ. Найзыгаа төрийн хэрэгт оролцууллаа гэх тэр шуугиан мөсөн уулын орой төдий л байж. Хэрэг мандсанаас хойш гурван сарын хугацаанд 400 гаруй хүн хууль хүчний байгууллагаар шалгагджээ.
Энэ хэргийн улмаас зөвхөн Пак Гын Хэгийн суудал дэнжигнээд зогсохгүй 150 компани, Засгийн газрын харьяа агентлагуудыг Прокурорын газраас шалгажээ. Пак Гын Хэгийн найз Чой Сүн Шилд хэдэн тэрбум воны авлига өгсөн гэх “Samsung” тэргүүтэй Өмнөд Солонгосын томоохон корпорацуудын нэр хүндэд сэв суусан билээ. Тэр ч бүү хэл  “Samsung” группийн өв залгамжлагч энэ хэргийн улмаас шоронгийн хаалга татах шахаж, одоо хүртэл шалгагдаж байгаа юм.
Асар өргөн хүрээг хамарсан хэргийн шалгалтын үеэр цагдаа, прокурорын байгууллагаас 73 хүний банкны данс, 200 гаруй хүний утасны яриаг сонссон байна. Ингэтлээ газар авсан энэ хэргийн улмаас одоогийн байдлаар 16 хүн яллагдагчаар татагдаж, шүүх хурлаа хүлээж байна. Тэр дунд Пак Гын Хэг энэ бүх хэрэгт хутгалдуулж орхисон дотны найз Пак Сүн Шил нь багтаж буй.

Харин Пак Гын Хэгийн хувьд парламентаас огцруулах шийдвэр сонссон ч Үндсэн хуулийн шүүхээс үүнийг эцэслэн батлах эсэхийг хүлээж буй. Хэрэв БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нь парламентын шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл Пак Гын Хэ нэн даруй огцорч, 60 хоногийн дотор солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Чухамдаа солонгосчууд үүнийг л хүлээж, ахин дахин жагссаар байгаа. Гэвч хууль ёсоор Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн хугацаанд багтааж шийдвэрээ гаргах эрхтэй учраас ирэх гуравдугаар сар хүртэл сунжирч магадгүй байна. Харин солонгосчууд Үндсэн хуулийн шүүхийг нэн даруй шийдвэрээ гаргаж, Пак Гын Хэд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан