УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Трамп: Бид өөрсдөө гэмгүй юу
Б.СЭВЖИДМАА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиний тухай сөрөг мэдээлэлд үл итгэдэг, түүнийг хүндэлдэг, сайхан харилцаа тогтоох бодолтой гэдгээ нэг биш удаа хэлж байсан. Тэгвэл тэрээр Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны томоохон ярилцлагадаа В.Путинийг дахин нэг удаа өмгөөлсөн нь үзэгчдийн анхаарлыг татлаа. Д.Трамп “Fox News”-т ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүндэлдэг гэдгээ хэлэхэд нь сэтгүүлч “Гэхдээ тэр алуурчин шүү дээ” гэж мэтгэжээ. Үүний хариуд Трамп “Манайд ч зөндөө алуурчин бий. Та өөрсдийгөө гэмгүй гэж бодоо юу. Манай улс ч маш их аллага үйлдсэн гэдгийг та мэднэ. Энэ дэлхийгээр нэг тэнэглэл болж байна. Маш их аллага гарч байна” хэмээн хариу барьжээ.
Трамп хэдий В.Путинийг хүндэлдэг ч гэлээ энэ нь түүнтэй учраа олоод, ойлголцоод явна гэсэн үг биш гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “Оростой эвдрэлцэж байснаас учраа олоод явсан нь дээр гэж хэлэх байна. Хэрэв Исламын улс бүлэглэл, исламын алан хядлагын эсрэг тэмцэлд ОХУ бидэнд туславал сайн хэрэг. Гэхдээ би тэдэнтэй учраа олох болов уу гэж үү? Одоохондоо надад мэдэх юм алга” гэжээ.
Трамп, Путин нар долоо хоногийн өмнө утсаар ярьж, Исламын улсын эсрэг хэрхэн шийдвэртэй тэмцэх талаар санал бодлоо солилцсон билээ. Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад В.Путиний оролцоо дэмжлэг их бий гэж АНУ-ын тагнуулын байгууллага, өмнөх Ерөнхийлөгч Б.Обама үздэг. Тийм ч учраас Трампын жилүүдэд АНУ-ОХУ-ын харилцаа сайжирна гэсэн хүлээлт байгаа. Ялангуяа Төрийн нарийн бичгийн даргаар ОХУ-тай найрсаг харилцаатай Рекс Тиллерсоныг томилсны дараа энэ хүлээлт бүр лавширсан юм.
shuluun buguud shuluuhan
Трамп ч шудрага эр хүн юм даа.Зөв л хариулж дээ.Алуурчингууд Обамаагаас эхлээд америкээр дүүрэн бий.Тэд дэлхийн олон оронд дайн хийж цус урсгасан.Тэдний хажууд Путин юу ч биш.Трампийн энэ шудрага үгэнд л Обамаагаас эхлээд олон америкчууд дургуйцээд байгаад нь гайхдаг юм.
Б.СЭВЖИДМАААНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиний тухай сөрөг мэдээлэлд үл итгэдэг, түүнийг хүндэлдэг, сайхан харилцаа тогтоох бодолтой гэдгээ нэг биш удаа хэлж байсан. Тэгвэл тэрээр Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны томоохон ярилцлагадаа В.Путинийг дахин нэг удаа өмгөөлсөн нь үзэгчдийн анхаарлыг татлаа. Д.Трамп “Fox News”-т ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүндэлдэг гэдгээ хэлэхэд нь сэтгүүлч “Гэхдээ тэр алуурчин шүү дээ” гэж мэтгэжээ. Үүний хариуд Трамп “Манайд ч зөндөө алуурчин бий. Та өөрсдийгөө гэмгүй гэж бодоо юу. Манай улс ч маш их аллага үйлдсэн гэдгийг та мэднэ. Энэ дэлхийгээр нэг тэнэглэл болж байна. Маш их аллага гарч байна” хэмээн хариу барьжээ.
Трамп хэдий В.Путинийг хүндэлдэг ч гэлээ энэ нь түүнтэй учраа олоод, ойлголцоод явна гэсэн үг биш гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “Оростой эвдрэлцэж байснаас учраа олоод явсан нь дээр гэж хэлэх байна. Хэрэв Исламын улс бүлэглэл, исламын алан хядлагын эсрэг тэмцэлд ОХУ бидэнд туславал сайн хэрэг. Гэхдээ би тэдэнтэй учраа олох болов уу гэж үү? Одоохондоо надад мэдэх юм алга” гэжээ.
Трамп, Путин нар долоо хоногийн өмнө утсаар ярьж, Исламын улсын эсрэг хэрхэн шийдвэртэй тэмцэх талаар санал бодлоо солилцсон билээ. Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад В.Путиний оролцоо дэмжлэг их бий гэж АНУ-ын тагнуулын байгууллага, өмнөх Ерөнхийлөгч Б.Обама үздэг. Тийм ч учраас Трампын жилүүдэд АНУ-ОХУ-ын харилцаа сайжирна гэсэн хүлээлт байгаа. Ялангуяа Төрийн нарийн бичгийн даргаар ОХУ-тай найрсаг харилцаатай Рекс Тиллерсоныг томилсны дараа энэ хүлээлт бүр лавширсан юм.
0 Сэтгэгдэл
2017.02.08
2017.02.08
























