Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Шатахууны үнийн өсөлт бодит эсэхийг шалгана
Б.МЯГМАР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянган баррелиар бууруулахаар шийвэрлэсэн. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн борлуулалтад нөлөөлсөн хэмээн мэдээлсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж, холбогдох “Зөвлөмж”-ийг Засгийн газарт хүргүүлсэн.
Иймд шатахууны жижиглэглэнгийн үнийн өсөлтөд дээрх хүчин зүйл нөлөөлсөн эсэх бодит нөхцөл байдлыг судалж гаргах ажлын хэсэг гарчээ. Ажлын хэсэгт  АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар оролцож байгаа аж. Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч энэ оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар  өссөн аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан