Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ядуу иргэд, малчдад 9.06 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна. Өмнө нь буюу 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчдын 120 бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан 455 бүлэгт дэмжлэг үзүүлжээ.

Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх юм. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, худалдан авагч, үйлдвэрлэгчидтэй холбохоор төлөвлөж байгаа юм байна.

9.06 сая ам.доллар нь 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай /үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил/ бөгөөд үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,75  хувь байх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан