Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Партизануудын хөнгөлөлтийн асуудлыг дэмжсэнгүй
Б.БИЛГҮҮН
МоАХ-ны анхан шатны бүртгэлийн судалгаагаар 5000 орчим партизаны 68 хувь нь 50-с дээш насныхан аж. Харин бүртгэлд хамрагдсан партизануудын 70 гаруй хувь нь дунджаас доош түвшний амьдралтай, 65 хувь нь гэр хороололд амьдардаг, 39 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэх тоо баримт бий.
Тиймээс МоАХ тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдэж, МоАХ-ын дарга Х.Баттулга тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаагүй тул, хэлэлцээгүй байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ партизануудын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул хэлэлцүүлгийн шатанд байгаа Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд партизануудтай холбоотой нэмэлт, заалт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Гэвч, өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо С.Эрдэнэ нарын гаргасан саналыг дэмжсэнгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад УИХ-ын гишүүн санал гаргах юм бол байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авах ёстой байдаг юм байна. Харин партизануудад төрөөс дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх заалтыг УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар дэмжээгүй тул санал уналаа.
ene deeremchin boliooche yls oron iim hvnd baihad yu be
энэ дээрэмчин одоо болиочээ. юуны чинь ардчилсан хувьсгал, дартизан бэ? 26 жилд монгол төрийг самарлаа. хот төлөвлөлтгүй, утаа шивтэр үнс хогонд дарагдлаа. ингэж дампууруулсан нөхдүүдэд урамшуулал олгоно гэж юу солиороод бгаа ***** бэ?
Б.БИЛГҮҮНМоАХ-ны анхан шатны бүртгэлийн судалгаагаар 5000 орчим партизаны 68 хувь нь 50-с дээш насныхан аж. Харин бүртгэлд хамрагдсан партизануудын 70 гаруй хувь нь дунджаас доош түвшний амьдралтай, 65 хувь нь гэр хороололд амьдардаг, 39 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэх тоо баримт бий.
Тиймээс МоАХ тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдэж, МоАХ-ын дарга Х.Баттулга тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаагүй тул, хэлэлцээгүй байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ партизануудын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул хэлэлцүүлгийн шатанд байгаа Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд партизануудтай холбоотой нэмэлт, заалт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Гэвч, өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо С.Эрдэнэ нарын гаргасан саналыг дэмжсэнгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад УИХ-ын гишүүн санал гаргах юм бол байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авах ёстой байдаг юм байна. Харин партизануудад төрөөс дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх заалтыг УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар дэмжээгүй тул санал уналаа.
0 Сэтгэгдэл
2017.02.01
2017.02.01
























