УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ОУВС-гийн хэлэлцээр эцсийн шатандаа оржээ
Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдаж, 1.5 тэрбум ам.доллар буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний зээл авах асуудал бий. Сангийн яам, Монголбанк мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал учраас аль нэг улсаас эсвэл томоохон санхүүгийн байгууллагаас зээл авах нь гарцаагүй болоод байгаа юм.
Гэсэн ч одоогоор ямар нэг байгууллага зээл өгөх талаар дурдаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс энэ тухай тодруулахад “Олон улсын валютын сантай хийж буй яриа хэлэлцээрээс их зүйл шалтгаалж байгаа. Ирэх долоо хоногоос төлөөлөгчид ирнэ” гэж байсан юм. Харин өчигдөр ОУВС-гийн ажлын хэсгийн эхний хүмүүс Монголд иржээ. Мөн өнөөдөр нэг хэсэг нь, ирэх ням гарагт сүүлийн хэсэг нь ирснээр энэ сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх эцсийн хэлэлцээрийг ирэх долоо хоногт хийх юм байна.
Энэ хөтөлбөрт хамрагдвал, өрийн тогтвортой байдлыг үүсгэх шаардлагатай болдог. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан үзвэл, зах зээлээ дагасан хүүтэй зээлээр тогтвортой байдал үүсгэх боломжгүй болсон. Тиймээс Олон улсын валютын сангын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал бага хүүтэй зээл олгох боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад улс, санхүүгийн байгууллагаас хүссэн зээлийн хариу энэ хөтөлбөрт хамрагдах эсэхээс шууд хамаарч байна.
Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдаж, 1.5 тэрбум ам.доллар буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний зээл авах асуудал бий. Сангийн яам, Монголбанк мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал учраас аль нэг улсаас эсвэл томоохон санхүүгийн байгууллагаас зээл авах нь гарцаагүй болоод байгаа юм.Гэсэн ч одоогоор ямар нэг байгууллага зээл өгөх талаар дурдаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс энэ тухай тодруулахад “Олон улсын валютын сантай хийж буй яриа хэлэлцээрээс их зүйл шалтгаалж байгаа. Ирэх долоо хоногоос төлөөлөгчид ирнэ” гэж байсан юм. Харин өчигдөр ОУВС-гийн ажлын хэсгийн эхний хүмүүс Монголд иржээ. Мөн өнөөдөр нэг хэсэг нь, ирэх ням гарагт сүүлийн хэсэг нь ирснээр энэ сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх эцсийн хэлэлцээрийг ирэх долоо хоногт хийх юм байна.
Энэ хөтөлбөрт хамрагдвал, өрийн тогтвортой байдлыг үүсгэх шаардлагатай болдог. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан үзвэл, зах зээлээ дагасан хүүтэй зээлээр тогтвортой байдал үүсгэх боломжгүй болсон. Тиймээс Олон улсын валютын сангын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал бага хүүтэй зээл олгох боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад улс, санхүүгийн байгууллагаас хүссэн зээлийн хариу энэ хөтөлбөрт хамрагдах эсэхээс шууд хамаарч байна.
0 Сэтгэгдэл
























