Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Визний залилангийн хэргийг ГХЯ-аар дамжуулж УЕПГ-т өгдөг болно
“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамнаас Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулав. Монголын хуульчдын холбооноос нийт хуульчдын дунд явуулсан судалгааны дүн, өнөөгийн эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавив. Улсын Ерөнхий прокурорын газраас виз зуучлах нэрийн дор үйлдэгдсэн гэмт хэргийн байдал, иргэдэд учирсан хохирол, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчны талаар танилцууллаа. АНУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлэг, баримт бичиг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Визний хууль бус зуучлал, залилангийн холбоотой хэргийг ЭСЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлж байхаар болжээ.
Монголын хуульчид цаашид гадаад орны шилжилт хөдөлгөөний хуулийн талаар судалгааг гүнзгийрүүлэх, хуульчдын чадамжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан иргэд гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулсан хэлэлцүүлэг юм. Үүнд Улсын Ерөнхий прокурорын газар, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон улсын ЭСЯ-ны дипломатууд оролцов.
“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яамнаас Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулав. Монголын хуульчдын холбооноос нийт хуульчдын дунд явуулсан судалгааны дүн, өнөөгийн эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавив. Улсын Ерөнхий прокурорын газраас виз зуучлах нэрийн дор үйлдэгдсэн гэмт хэргийн байдал, иргэдэд учирсан хохирол, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчны талаар танилцууллаа. АНУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлэг, баримт бичиг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Визний хууль бус зуучлал, залилангийн холбоотой хэргийг ЭСЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлж байхаар болжээ. Монголын хуульчид цаашид гадаад орны шилжилт хөдөлгөөний хуулийн талаар судалгааг гүнзгийрүүлэх, хуульчдын чадамжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан иргэд гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулсан хэлэлцүүлэг юм. Үүнд Улсын Ерөнхий прокурорын газар, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон улсын ЭСЯ-ны дипломатууд оролцов.
0 Сэтгэгдэл
























