УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Starbucks” 10 мянган дүрвэгч ажилд авна

Б.СЭВЖИДМАА
Маргаан дагуулсан Д.Трампын хоригийг АНУ-ын томоохон компани, бизнесмэнүүд өөр өөрсдийнхөөрөө эсэргүүцэн, дуу хоолойгоо илэрхийлж байна. “Starbucks” компани гэхэд ирэх таван жилийн хугацаанд 75 улс дахь салбартаа 10 мянган дүрвэгчийг ажлын байраар хангана гэж мэдэгдлээ. Тус компанийн захирал Ховард Шульц ажилтнууддаа илгээсэн цахим захидалдаа “Бид тодорхойгүй цаг үед амьдарч байна. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрт байгаа түншүүддээ улам бүр итгэх ёстой болж байна” гэж дурджээ. Тус компани Ерөнхийлөгч Б.Обамагийн үед санаачилсан бичиг баримтгүй цагаач хүүхдэд мэргэжил, боловсрол олгох хөтөлбөрийг дэмжинэ гэдгээ мөн мэдэгдэхийн сацуу Ерөнхийлөгч Трампын 20 хувийн татвар тогтооно гэж мэдэгдээд байгаа Мексикийн түншүүд, хэрэглэгчид, тэдний гэр бүлд туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ховард Шульцийн энэ мэдэгдлээс өмнө “General Electric” компанийн гүйцэтгэх захирал Жефф Иммелт мөн ажилтнууддаа захидал илгээж, хоригийн талаар эсрэг саналтай байгаагаа мэдэгдсэн юм. Тус компанийн олон арван ажилтан хоригт багтсан орноос гаралтай ажээ.

0 Сэтгэгдэл