Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Холливуд Трампт “дайн зарлалаа”

Б.СЭВЖИДМАА


Америкийн одод Ерөнхийлөгч Трампын хоригийг эсэргүүцэн дуу хоолойгоо илэрхийлж эхэллээ. Д.Трамп Иран, Ирак, Судан, Ливи, Сомали, Йемен, Сири гэсэн муслим шашинтай долоон орны иргэдэд виз олгохыг 90 хоногоор хориглож, тэр дундаа Сирийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хориг тавиад байгаа билээ. Трампыг зарлигтаа гарын үсэг зурмагц Нью-Йоркийн Жон Кеннедигийн нисэх буудалд 109 дүрвэгчийг түр саатуулсан юм. Зөвхөн Нью-Йоркоор зогсохгүй Вашингтон, Лос Анжелес гээд томоохон хотуудын нисэх буудалд зохих виз, зөвшөөрлөө аваад АНУ-ын нутаг дэвсгэрт аль хэдийнэ газардсан байсан гадаадын иргэдийг хэдэн зуугаар нь саатуулсан юм. Улмаар энэ бүхнийг эсэргүүцсэн цуглаан нисэх буудлуудад болж, саатуулагдсан иргэдийг АНУ-ын хил нэвтрүүлэхийг шаардан, Ерөнхийлөгчийнхөө хоригийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн. 

Тэр дунд дуучин Рианна, Майли Сайрус, реалити од Ким Кардашиан, жүжигчин Аштон Катчер, Керри Вашингтон, загвар өмсөгч Крисси Тайген ч багтаж байна. Трампын тангаргийн ёслолын дараа эмэгтэйчүүдийн жагсаалд оролцож байсан дуучин Рианна Твиттертээ “Зэвүү хүрч байна. Ямар итгэмээргүй мэдээ вэ. Америк орон нүдний минь өмнө сүйрч байна. Ямар ёс суртахуунгүй гахай нь ийм хориг хэрэгжүүлдэг байна аа” гэж дургүйцлээ илэрхийлсэн бол Майли Сайрус Эрх чөлөөний хөшөөний зургийг “Цагаачдын талд зогсоно” гэсэн тайлбартай жиргэжээ.

Харин реалити шоуны од Ким Кардашиан албан ёсны статистик мэдээнээс иш татжээ. Түүний нийтэлсэн баримтаар бол бүтэн жилийн хугацаанд лалын хэт үзэлтэй гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан америкчуудын тоо ердөө хоёр байгаа бол америкчууд нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол 11737 байна. Өөрөөр хэлбэл, америкчуудыг исламын хэт үзэлтнүүдийн аюулаас хамгаалах зорилготой гэж тайлбарласан Трам­пын бодлого үнэн­дээ бодит байдлаас хэр хол зөрүүтэй байгааг энэ баримт харуулжээ.

Жүжигчин Аштон Катчер Трампын хори­гоос болоод “Цус минь буцалж байна” гэж Твиттерт бичжээ. Түүний эхнэр, жүжигчин Мила Кунис Хүйтэн дайны үед Украинаас АНУ-д дүрвэн ирж байсан учраас дүрвэгч цагаачдыг хориглох шийдвэрийг зүрхэндээ маш ойр хүлээн авснаа хэлээд “Бид энэ улсыг айдас хүйдэс дээр босгоогүй юм шүү. Нигүүлсэнгүй сэтгэл бол Америкийн ёс суртахууны үндэс юм” хэмээн бичжээ.
 
Оддын тэмцэл нийгмийн сүлжээнээс ч хальж, өчигдөр Лос Анжелест болсон Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр бараг тайзнаа гарсан хүн бүр хоригийн эсрэг байгаагаа илэрхийлж, талцал хуваагдлын эсрэг нэгдмэл байдлаа хадгалж, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлээр дүрвэгч цагаачдыг хүлээн авах ёстой хэмээн хэлж байлаа. Жүжигчин Аштон Катчер нээлтийн үгийг хэлэхдээ “Нисэх буудалд саатуулагдсан хүн бүр Америкт хамаатай, бидний нэг хэсэг. Бид та бүхнийг тавтай морилохыг урьж байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан