УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мексикийн тэрбумтан: Трампаас битгий ай
Бараг л мөн дөө
Tramp nom bichvel aldarshah
Б.СЭВЖИДМАА
Дэлхийд хөрөнгөөрөө дөрөвт бичигддэг Мексикийн тэрбумтан Карлос Слим тун сонирхолтой хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлээс дөлж явдаг тэрээр сэтгүүлчдийг урин дуудах болсон шалтгаан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй АНУ-Мексикийн харилцааны талаар өөрийн санаа бодлыг илэрхийлэх зорилготой байжээ. Тэрээр хэвлэлийн хуралд “Great Again: How to Fix our Crippled America” хэмээх номтой ирсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг их татсан юм. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бичсэн ном. 77 настай тэрбумтан АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийг ойлгож мэдэхийн тулд түүний бичсэн номыг уншиж судалж байгаа аж. Тэрээр эх орон нэгтнүүддээ ч энэ номыг уншиж судлахыг уриалсан юм.

Тэрээр номоо уншиж дуусгаагүй ч Д.Трампын талаар тодорхой хэмжээнд дүгнэлт хийснээ өөрийн бичсэн номын тэмдэглэлээр харуулсан юм. Америкийг хэрхэн агуу болгох санаагаа нэгтгэсэн Трампын номыг Карлос Слим бүтээлчээр судалж, нэлээд хэдэн хуудас цаасан дээр тэмдэглэл хийжээ. Эндээс тэрээр Трампын тактик бол бусдыг балмагдуулах, өдөөн хатгах гэдгийг олж харж. Тийм ч учраас Трамп бол терминатор биш, хэлэлцэгч гэж дүгнэжээ. Трамп АНУ-ыг өөрчлөн шинэчлэхийг хүсч байгаа нь тус улсын хөрш, басхүү худалдааны гурав дахь том түншийн хувьд Мексикийн эдийн засагт ч, ажилчдад ч том боломж хэмээн Карлос Слим харж байна. Мексик-АНУ-ын хил дээр барих хананы зардлыг тус улсын импортын бараанд өндөр татвар ногдуулах замаар олж авна гэсэн хөршийнхөө бодлогод огт сандарч тэвдэхгүй байгаа аж. Яагаад гэвэл тэр татварыг Мексик төлөхгүй, харин тэдний бараа бүтээгдэхүүнийг импортолж буй бизнес эрхлэгчид, түүнийг хэрэглэж буй хүмүүс л төлнө гэж үзэж байна. Харин ч хана барина гэсэн дуулианаар Мексикийн Ерөнхийлөгч АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж, мексикчүүд нэгдмэл санаа бодолтой байгаад Карлос Слим баяртай байгаагаа хэлсэн юм. Тийм учраас шинэ Ерөнхийлөгчийн шоконд оруулах шахсан бодлого, хана барих, татвар тогтоох шийдвэр бол уурлах зүйл огт биш, Трампаас битгий ай гэж Мексикийн тэргүүн баян эх орон нэгтнүүддээ уриаллаа.

0 Сэтгэгдэл
g
ANU g archij hayah ni l dee
2017.01.30
2017.01.30
2017.01.30