Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Тэмдэглэх “ёсгүй” баяр
Б.СЭВЖИДМАА

Австраличууд өчигдөр үндэсний баяраа тэмдэглэлээ. Гэхдээ энэ үнэхээр үндэсний баяр мөн үү, заавал энэ өдөр тэмдэглэх ёстой юу гэсэн эргэлзээ тээнэгэлзээ, маргаан мэтгэлцээн дунд энэ баяр болж өнгөрлөө. 1788 оны нэгдүгээр 26-ны өдөр Сиднейд Британийн анхны флот ирж байсан түүхэн өдрийг Үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Чухам эндээс өдгөөгийн Австрали улсын үүсэл суурь тавигдсан нь үнэн боловч харин баяр болгон тэмдэглэх ёстой юу гэвэл асуудал өөрөөр яригдана. Яагаад гэвэл харийн урилгагүй зочид Австралид хөл тавьсан тэр өдрөөс эхлэн нутгийн уугуул иргэдийг  гунигт хувь тавилан нөмөрсөн юм.

Тухайн үед Австралийг колоничилсон Британи улс энэ тивийн газар нутгийг хэний ч мэдэлд байгаагүй гэдэг боловч үнэндээ тэнд 750 мянгаас нэг сая хүртэлх тооны нутгийн уугуул иргэд амьдарч байсан гэдэг тоо бий. Британийн колоничлогчдыг ирэх хүртэл өөрийн нутагт эрх дураар эзэн сууж асан аборигенчууд харийнханд газар нутгаа алдаад зогсохгүй, хэдэн мянгаараа амь насаа алдацгаасан билээ. Тэдний зарим нь өлсгөлөнгөөр, зарим нь зориуд тараасан өвчнөөр цагаасаа эрт хорвоог орхиж байв. Өдгөө үлдэж хоцорсон аборигенчуудын үр удам ч нийгмийнхээ хамгийн эмзэг давхаргад тооцогдон, хүнд хэцүү амьдрал туулж яваа. Тийм ч учраас Австрали тивийн жинхэнэ эздийг гаргуунд нь гаргасан нэгдүгээр сарын 26-ны өдрийг Австралийн үндэсний өдөр хэмээн баярлан тэмдэглэж, түүхийн гашуун дурсамжийг сэдрээх ёсгүй гэж олон хүн үздэг.

Британийн эрхшээлдээ оруулсан орнуудаас ганцхан Австрали л колоничлол эхэлсэн өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Өмнө нь зөвхөн Сиднейд тэмдэглэдэг байсан энэ өдөр өдгөө Австралийн үндэсний баяр хэмээгдэн улс даяар зохион байгуулагддаг болоод байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд эх оронч үзэл санаа бүр их цухалзах болж, хүмүүс төрийн далбаагаараа гоёдог болжээ. 20-30 жилийн өмнө энэ өдрийг ингэтэл тэмдэглэдэггүй байсан атал сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрч байгаад аборигенчуудын эрхийн төлөө тэмцэгчид дургүйцлээ илэрхийлж байна. Хүмүүс баяр хөөр болон Австралийн далбаагаар гоёж байхад тэд эсрэгээр аборигенчуудын туг, далбаа, “Үндэсний гашуудлын өдөр” гэсэн бичигтэй жагсах болжээ.

Уугуул иргэдийн эмгэнэлтэй түүхийг санан харуусдаг хүмүүсийн хувьд нэгдүгээр сарын 26-нд үндэсний баяр тэмдэглэхийг зогсоож, өөр өдөр сонгох хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлдэг. Энэ жил тэр санаа олон нийтийн сүлжээнд бүр хүчээ авч “#ChangeTheDate” буюу “өдрөө сольё” гэсэн гэсэн хаштагийг их ашиглажээ. Баруун Австралийн Фремантл хот гэхэд баярын ёслолын буудлагыг 26-нд биш 28-нд хийхээр болжээ. 

Гэвч эсэргүүцэл тэмцэл, маргаан мэтгэлцээнийг үл хэрэгсэн баяр болдогоороо болж өнгөрлөө. Ойрын хэдэн жилдээ ч ийм маргаан тасрахгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь, тус улсын эрх барих дээд түвшинд баярын өдрийг солих тухай дорвитой ярьж хэлэлцсэн зүйл одоогоор алга байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан