Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
БҮХ яам, зарим агентлагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд зөвлөл ажиллуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ахалдаг “Хөгж­лийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хурал­даан өчигдөр болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах зөвлөмж Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Уг зөвлөмжийг Засгийн газын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, тэдний авьяас чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил хийх боломж түлхүү бүрдэнэ гэж зөвлөлийн гишүүд үзлээ. Зөвлөлөөс энэ онд хийх ажлын төлөвлөгөөг мөн баталсан байна. Энэ онд 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бие даасан агентлаг байгуулах, иргэдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулж орон сууцаар хангахад анхаарах, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй хүн заавал ажиллуулдаг байх зэрэг саналыг энэ үеэр дэмжсэн.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай хууль, эрх зүйн баримт бичиг хангалттай, хурал, зөвлөлгөөн олон болдог ч хэрэгжилт тааруу байгааг өөрчилнө гэлээ. Төр, засгаас гарч байгаа бодлого, шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, санал бодлоо тусгуулдаг байх, гарсан шийдвэрийг хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрдэг байхыг зарчим болгож орон тооны бус зөвлөл байгуулсанаа мөн онцолсон.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны жилийн эцсийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 101 мянган хүн байгаагийн 10700 нь хүүхэд юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан