УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Италид цасан нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 16-д хүрлээ
Италийн уулын бүст орших Абруццо мужийн Rigopiano буудал цасан нурангид дарагдаж, тэнд амарч байгаад ослын улмаас нас барсан хүний тоо 16-д хүрлээ хэмээн Associated Press мэдээлэв. Аврагчид цасан дор 10 гаруй хүн байна гэсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллагаа явуулсан боловч өнгөрсөн бямба гаригт ганцхан хүнийг л амьд гаргаж авч чадсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл 13 хүн ор сураггүй байгаа юм байна.
Аврах албаны хэвлэлийн төлөөлөгч Альберто Майоло экскаваторын тусламжтайгаар буудлын төв хэсгээс малтлага хийсэн ч нас барсан хохирогчийн нэг цогцсыг гаргасан хэмээн мэдээлсэн юм. “Ор сураггүй бологсдыг амьд үлдсэн гэдэг магадлал буурсаар байна. Гэвч манай албаны зүгээс боломжтой бүхий л ажиллагаа явуулж байгааг ард иргэд маань ойлгоосой” хэмээн тэрээр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ сарын 18-ны орой гэнэт уулын цас нурж, “Rigopiano” зочид буудлыг дарсан байна. Ойролцоогоор 35 хүн тухайн үед буудалд байсан гэх мэдээлэл бий. Цас нурах болсон шалтгаан нь 5 магнитудын хүчтэй газар хөдлөлөөс үүдэлтэй гэж үзжээ. Өнгөрсөн мягмар гаригт цасан нурангид дарагдаж амиа алдсан эхний хүнийг ар гэрийнхэн нь оршуулсан байна.

0 Сэтгэгдэл