УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Авлигын индексээр Монгол Улс 87-д жагсав
“Transparency International” 2016 оны олон улсын авлигын индексийг зарлалаа. 174 орныг жагсаахад манай улс 38 оноогоор 87 дугаар байрт жагссан байна.
Улс орнуудын засаглал, улс төр, нийгэм эдийн засаг хуулийн хэрэгжилт авлигын эсрэг бодлого зэрэг 12 үзүүлэлтийг харгалзан 0-100 хүртэл оноогоор дүгнэн жагсаадаг энэ удаагийн жагсаалтыг 90 оноогоор Дани, Шинэ Зеланд тэргүүлжээ. Араас нь Финлянд 89 оноотой, Швед 88 оноотой, Швейцарь 86 оноогоор удаалжээ.
Хамгийн бага оноотой буюу авлигад “идэгдсэн” улсаар Сомали 10 оноотой, Өмнөд Судан 11 оноотой, БНАСАУ 12 оноотой сүүл мушгисан байгаа юм. Манай улс өнгөрсөн жил 39 оноотой 72 дугаар байрт жагссан бол 2014 онд 39 оноотой 80 дугаарт оржээ. Үүнээс харвал сүүлийн таван жилд манай улсын хувьд авлигын төвшингөөр нэг хоёр байраар наашилж цаашилсан ч онооны хувьд огт өөрчлөгдөөгүй байна. Үүнээс харвал авлигын үзүүлэлтэд манайх ахиц гаргасангүй гэдэг нь тодорхой.
Урд хөршийн хувьд ердөө манай улсын дээхнэ талд оржээ. 40 оноогоор 79 дүгээрт жагссан нь Энэтхэг, Бразиль, Белорусьтай эн зэрэгцсэн үзүүлэлт болжээ. Тэгвэл Хойд хөрш буюу ОХУ нь 131 дүгээрт, Иран, Казахстан, Непал, Украин зэрэг оронтой эн зэрэгцэн 29 оноотой жагсчээ.
Харин манай улстай 39 оноогоор Панам, Замби улс 87 дугаар байрт зэрэгцэн жагссан байгаа юм. Авлигын индексийн төвшнөөр доогуур эрэмбэлэгдсэн улс орнуудын хувьд шүүх цагдаагийн найдваргүй үйл ажиллагаа нь ард иргэдээ хамгийн их шаналгаж байгаа юм. Тэр ч байтугай авлигын эсрэг хууль тогтоомжийг ихэвчлэн үл тоомсорлодог гэсэн судалгаа гарчээ. Хүмүүс төрийн зүгээс олгодог суурь үйлчилгээг авахын тулд эрх бүхий гомдол мэдүүлэхийн оронд хээл хахууль мөнгө өгөх байдлаар асуудлаа шийдүүлсэн нь дээр гэх үзэлтэй болсон байна.

0 Сэтгэгдэл